Сэлэнгэ аймаг, Мандал сумын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төсөл

Инженерийн бэлтгэл арга хэмжээ

1 / 3

Төслийн дэлгэрэнгүй

Үерийн хамгаалалтын барилга байгууламж нь шинээр төлөвлөгдөж буй Мандал сумын төв, Хэрх болон Түнхэл тосгоныг үерээс хамгаалах зорилгоор баригдана. Мандал сум нь одоогоор инженерийн хийцтэй барилга байгууламж байхгүй учир нийт 34.4 км трассын дагуу үерийн хамгаалалтыг төлөвлөв. Харин Хараа голын эргийн тохижилт болон Өлөнтийн үерийн хамгаалалтын сувгийн тохижилт нийт 1.56 км зураг, төслийн ажлыг хийж гүйцэтгэлээ.