Төслийн дэлгэрэнгүй
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Өвөрхангай аймгийн 10 сумдын 30-н сургууль, цэцэрлэг дотуур байрны боловсон ариун цэврийн байгууламжийн инженерийн дэд бүтэц шугам сүлжээ бүхий иж бүрэн зураг төсөл, төсвийг боловсруулсан. Суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн.